top of page

БЕТОН ЗУУРМАГИЙН

ҮЙЛДВЭР

  Тус компани нь “Эрин хороолол”-ын барилгын ажилд шаардлагатай бетон зуурмагийг нийлүүлэх зорилгоор 2014 онд БНХАУ-ын тоног төхөөрөмж бүхий бетон зуурмагийн үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн. Манай үйлдвэр нь бетоноо барилгын талбайд чанарын өндөр түвшинд цаг алдалгүй хүргэх зорилгоор барилгын талбайдаа ойрхон суурилуулан ажиллаж байна. 

     Бетон зуурмагийн үйлдвэр нь цагт 60м3 бетон зуурах хүчин чадалтай бөгөөд 8м3-ийн багтаамжтай 3 ширхэг миксер, 3м3 багтаамжтай дугуйт ачигч, суурин бетон шахагч 1 ширхэгтэйгээр үйл ажиллагаа явуулж ирлээ.

      2014 онд сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй лабораторийг байгуулж шаардлагатай түүхий эд материалийн дээж авч шинжлэн стандартын шаардлага хангасан түүхий эд материалийг сонгон хэрэглэж байна. Үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний усаа өөрийн 45 метрийн гүний худгаас авч хэрэглэдэг. Мөн өөрийн үйлдвэрийнхээ дэргэд цагт 35м3-ын хүчин чадалтай Бутлан ангилах төхөөрөмж суурилуулж барилгаас гарсан бохир хайргыг бутлан ангилж даацын бус эдлэл, зам талбайн бетон, ялуу, явган болон автозамын бродюр, замын хавтан, эко хавтан зэрэг бүтээгдэхүнийг үйлдвэрлэж байна.

"ЭРИН ХОРООЛОЛ" БОРЛУУЛАЛТЫН АЛБА:

9501-0888, 9410-0888

8987-0888, 99163531

"ЭРИН ИНТЕРНЭШНЛ" ХХК:

7000-0289

7000-1709

ХАЯГ:

"Эрин интернэшнл" ХХК-ийн байр,

Энхтайвны өргөн чөлөө, 20-р хороо,

Баянгол дүүрэг, Улаанбаатар хот-16081,

Монгол  Улс

 ЭРИНИНТЕРНЭШНЛ ХХК © 2017

bottom of page