БАРИЛГА УГСРАЛТ
/ЭРИН ХОРООЛОЛ/
“Эрин хороолол” төсөл нь нийт 12 блок бүхий 2000 гаруй айлтай, сургууль, цэцэрлэг, үйлчилгээ төвлөрсөн цогц хороолол баригдахаас эхний ээлжийн 4 блок болох 550 айлын орон сууцыг 2015 онд ашиглалтад оруулсан. Мөн 2016 оны 4-р улиралд II ээлжийн 3 блок болох 480 айлын орон сууцны 180 айлтай 1 блок барилгыг ашиглалтанд оруулсан бөгөөд 300 айлтай 2 блок барилгыг 2017 оны 3-р улиралд ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна.
Эрин хорооллоос орон сууц сонгох давуу талууд:
-
Улаанбаатар хотын төв авто зам болон дэд бүтцийн хамгийн тохиромжтой А зэрэглэлийн бүсэд байрлалтай.
-
8 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй.
-
Дуу чимээ, тоос шорооноос тусгаарлах 3 давхар шил бүхий Европ технологоор хийгдсэн вакуум цонх, тагтны нэгдсэн хаалттай.
-
Ази, Европын хамгийн сүүлийн үеийн хүний биед сөрөг нөлөөгүй чанартай материалуудаар тоноглогдсон.
-
Айлуудын гадна хаалга болох Kingdom Doors брэнд нь галд тэсвэртэй, чулуун хөвөн доторлогоотой, дуу чимээ тусгаарлалт сайтай.
-
Орц бүрт Японы Фүжи брэндийн 24 цагийн хос лифттэй.
-
Учирч болзошгүй эрсдэлд ашиглах Цэвэр усны 120 тоннын нөөцлүүр усан хангамжтай.
-
Гадна зам талбайн тохижилт хорооллын зохион байгуулалт сайн.
-
Автомашины ил болон дулаан зогсоолтой.
-
Дулаан зогсоолдоо камержуулалт, агааржуулалтын болон утаа сорох, галын дохиолол, гал унтраах бороожуулалтын системээр бүрэн тоноглогдсон.
-
Нэгдсэн 24 цагийн харуул хамгаалалт, галын дохиолол, хяналтын камер, домофон систем суурилагдсан.
-
Хорооллын хэмжээнд улсын 3 цэцэрлэг, 1 дунд сургууль төлөвлөгдсөн.
-
Дулаан болон цэвэр усны шугмыг засвар үйлчилгээ хийхэд зориулж тунелийн системээр угсарсан.

1-р ээлжийн 53,49мкв / 2 өрөө

1-р ээлжийн 54,53мкв / 2 өрөө

1-р ээлжийн 61,78мкв / 2 өрөө

1-р ээлжийн 53,49мкв / 2 өрөө
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.erintown.mn сайтаас
![]() | ![]() | ![]() |
---|---|---|
![]() | ![]() | ![]() |