МЭНДЧИЛГЭЭ
Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрин Интернэшнл” ХХК амжилт бүтээлийн олон жилийн арвин түүхтэй, улс эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж билээ.
Жил ирэх тусам компанийн үйл ажиллагаа, ажиллах цар хүрээ өргөжиж энэ хирээр ажлын байр, ажиллах хүчний тоо өсөн нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засгийн байдалд эерэг нөлөө үзүүлж байгаагаа дуулгахад таатай байна.
Бидний эхлүүлсэн “Эрин хороолол” төсөл 2015 оны 03-р сард БХБЯ, БХТ, СХЗТ, Мишээл Групп-ээс зохион байгуулсан “Улаанбаатар Барилга-2015” үзэсгэлэнгээс “Шилдэг орон сууц, Барилга угсралтын байгууллага”, Эрин Интернэшнл ХХК нь “Шилдэг хөрөнгө оруулагч”-аар шалгарч бидний үйл хэргийг өндрөөр үнэлсэн нь бизнесийн байгууллагууд, үйлчлүүлэгч иргэд та бүхний хамтын ажиллагааны үр дүн юм.
“Эрин Интернэшнл” ХХК нь өмнөө тавьсан зорилго, зорилтоо биелүүлж, амжилтын буухиаг алдахгүй байгаагийн үндэс нь компанийн алсын хараа, хүний нөөц, маркетингийн зөв бодлого төлөвлөлт, хамт олны соёл болон тэдний нөр их хөдөлмөрийн үр шим болов ч хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүсийн итгэл, дэмжлэг хамгийн чухал нь билээ.
Бид та бүхний итгэлийг алдахгүйгээр эх орны өнгө төрхийг тодорхойлох бүтээн байгуулалт, үйлдвэр, үйлчилгээг чанарын өндөр түвшинд явуулна гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ та бүхэндээ сайн сайхныг хүсч, цаашдын ажил үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
![]() | ![]() | ![]() |
---|---|---|
![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() |