ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО
Манай компанийн хүний нөөцийн бодлого нь НЭЭЛТТЭЙ, ЭРХ ТЭГШ байх зарчимд тулгуурлан байгууллагын соёл, үнэт зүйлсийг илэрхийлсэн зөв хандлага ажилтнуудыг бий болгох, төлөвшүүлэх урт хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, бэлтгэн тогтвортой ажлын байраар хангахад оршино.
ЭРИН ИНТЕРНЭШНЛ ХХК-д
ажилласнаар:
Монголын бизнесийн томоохон төлөөлөл болсон, салбартаа тэргүүлэн ажиллаж буй нэр хүндтэй компанийн нэгэн хэсэг болох.






Эерэг хандлага бүхий мэргэшсэн чадварлаг хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлж, суралцах.
Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж.






Бүтээлч санаачилга, ажлын гүйцэтгэлээ шударгаар үнэлүүлж, үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал.
Бид цалингаас гадна олон төрлийн хөнгөлөлт урамшууллыг
ажилтнууддаа олгодог.



Хөнгөлөлт
Ажилтандаа үдийн хоол, гар утасны төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхээс гадна албан хэрэгцээнд ашиглах унааг холбогдох журмын дагуу олгодог төдийгүй компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан авах боломжоор хангахыг зорьдог.



Даатгал
Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран ажилтнуудынхаа эрүүл мэнд, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс гэнэтийн ослын даатгал, хариуцлагын даатгалуудад мөн хамруулдаг.



Тэтгэмж тусламж
Бид ажилтныхаа нийгмийн асуудалд анхааран гэр бүлээ батлуулсан, шинэ хүүхэдтэй болсон, гэнэтийн осол, ар гэрийн гачигдал гэх зэрэг амьдралын баяр, гуниг тохиосон мөчүүдэд нь хамтдаа байж мөнгөн тэтгэмж, тусламжийг олгож, дэмжлэг үзүүлдэг.



Шагнал урамшуулал
Жил бүр амжилт бүтээл, ажлын гүйцэтгэлээ үнэлж өндөр гүйцэтгэлтэй, манлайлагч ажилтнуудаа шалгаруулан шагнаж урамшуулахаас гадна олон жил үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан тэргүүний ажилтнуудаа салбарын болон төр засгийн шагнал одон медальд тодорхойлон хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулдаг.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ



Анкетны сонгон шалгаруулалт
Нээлттэй ажлын байранд анкет хүлээж авснаар ажил горилогчийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.



Анхан шатны ярилцлага
Ажлын байрны тавигдах шалгуурт мэргэжил, туршлага, ур чадварын хувьд нийцэх ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урина.



Мэргэжлийн, ур чадварын болон хандлагын шалгалт
Ажлын байрны онцлогоос хамааран мэргэжлийн эсвэл ур чадварын шалгалтыг хандлага тодорхойлох шалгалтын хамт авч үнэлнэ.



Дараагийн шатны ярилцлага
Ажлын байрны онцлогоос хамааран 2-3 удаагийн ярилцлагад урина.



Шийдвэр гаргалт
-
Туршилтаар ажиллуулах
-
Татгалзах