top of page

ОЛОН УЛСЫН
ТЭЭВЭР ЗУУЧ

  Манай байгууллага нь 2002 онд үүсгэн байгуулагдаж Монгол Улсын Гаалийн тусгай бүсийг анх байгуулж, Монголын тээвэр зуучийн салбарт 10 гаруй жилийн туршлага хуримтлуулан тээвэр зуучлалын цогц байгууллага болон одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Бид Олон улсын тээврийн нэгдсэн стандартын дагуу өөрийн тээвэрлэлтүүдээ хийдэг ба 20 га газарт нийт үйлчлүүлэгчиддээ нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Манай онцлох давуу талууд:


  • Олон улсын шаардлагад нийцсэн бүрэн тоноглогдсон техник технологи.
  • Талбайн дотоод зардал хамгийн хямд.
  • Хотын төвд байршилтай учир түргэн шуурхай таны цаг хугацааг хэмнэнэ.
  • Найдвартай, үнийн уян хатан үйлчилгээг хэрэглэгчиддээ олгож байна.

Гаалийн хяналтын талбайн хүчин чадал:


  Нийт 1200 м урт 3 салбар замтай, нэгэн зэрэг 45-50 вагон хүлээн авах чадалтай. MG40тн 32M маркын 38 тонн ачаа өргөж зөөвөрлөх хүчин чадалтай, цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах бүрэн боломжтой, аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрэн хангаж автоматжсан гүүрэн кран болон DOOSAN D45S-5 маркын 4.5 тн даацтай 2 ш, 1.5 тн даацтай 1 ш сэрээт авто ачигчаар үйлчилдэг. Өдөрт 50 хүртэлх чингэлэгийг ажлын 8 цагт дараалал үүсгэхгүй суллаж зөөвөрлөх мөн 200 гаруй чингэлэг хадгалах бүрэн хүчин чадалтай.

ГААЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
  Манай компани олон улсын ачаа тээвэрлэлт /импорт, экспорт/ болон дотоодын    чингэлэг тээвэрлэлт хийхтэй холбогдсон гаалийн бичиг баримтыг бүрдүүлэх, гаалийн    зуучлалын үйлчилгээг нэг цэгээс хийх өргөн боломжийг үйлчлүүлэгчиддээ олгодог.
 Үүнд:
   • Төлбөр тооцоо шууд хийх банк санхүүгийн үйлчилгээ
   • Аль ч тээвэрлэлтийн ачаа барааг хадгалах баталгаат агуулахын үйлчилгээ

   • Гааль

   • Хилийн мэргэжлийн хяналт
   • Ачаа бараа болон чингэлэг хүлээн авах гаалийн хяналтын тусгай бүсийн талбай

     зэрэг   тээвэр зуучлалтай холбогдох цогц үйлчилгээ.

"ЭРИН ХОРООЛОЛ" БОРЛУУЛАЛТЫН АЛБА:

9501-0888, 9410-0888

8987-0888, 99163531

"ЭРИН ИНТЕРНЭШНЛ" ХХК:

7000-0289

7000-1709

ХАЯГ:

"Эрин интернэшнл" ХХК-ийн байр,

Энхтайвны өргөн чөлөө, 20-р хороо,

Баянгол дүүрэг, Улаанбаатар хот-16081,

Монгол  Улс

 ЭРИНИНТЕРНЭШНЛ ХХК © 2017

bottom of page