top of page

ТАНИЛЦУУЛГА

Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрин Интернэшнл” ХХК нь 2002 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь “Гаалийн тусгай бүс”, Олон улсын тээвэр зууч, барилга угсралт, метал болон хуванцар материал, бетон зуурмагын үйлдвэрлэл юм.

 

Бид гадаад худалдааны бараа эргэлтийг түргэсгэх, нэг цэгийн үйлчилгээний нөхцлийг бүрдүүлэх, ачих буулгах терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх, гаалийн байгууллагын ажилчдын ажиллах орчинг сайжруулахад чиглэсэн олон үйл ажиллагааг өөрийн хөрөнгөөр хийж, бүтээсээр байгаа бөгөөд 2013 оноос эхлэн “Чанарыг бид-Сонголтыг та” уриан дор “Эрин хороолол”- төслийг эхлүүлж, төслийн хүрээнд метал болон хуванцар материал, бетон зуурмагын үйлдвэрлэлийг явуулахын зэрэгцээ хорооллын I, II-р ээлжийн 7 блок барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Та бүхэн манай компанийн үндсэн болон бизнесийн бусад үйл ажиллагааг энэхүү вэб сайтаас сонирхон үзэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

АЛСЫН ХАРАА

Үндэсний бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээгээрээ олон улсад өрсөлдөх чадвартай компани болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Дотоодын хууль тогтоомж, олон улсын стандартыг хангасан “Гаалийн цогц үйлчилгээ”-г бий болгох,

  • Чанар стандартын шаардлага бүрэн хангаж, хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээн байгуулалтыг цогцлоох

"ЭРИН ХОРООЛОЛ" БОРЛУУЛАЛТЫН АЛБА:

9501-0888, 9410-0888

8987-0888, 99163531

"ЭРИН ИНТЕРНЭШНЛ" ХХК:

7000-0289

7000-1709

ХАЯГ:

"Эрин интернэшнл" ХХК-ийн байр,

Энхтайвны өргөн чөлөө, 20-р хороо,

Баянгол дүүрэг, Улаанбаатар хот-16081,

Монгол  Улс

 ЭРИНИНТЕРНЭШНЛ ХХК © 2017

bottom of page