top of page
БАРИЛГА УГСРАЛТ
/ЗАМ, ГҮҮР/
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт Орхон гол дээгүүр 235,2 метр урт төмөр бетон гүүрийг барих ажил дуусч Улсын комисс хүлээн авлаа.
Гүүрийн үндсэн үзүүлэлтүүд нь:
• Урт – 235,2 метр
• Өргөн – зорчих хэсэг нь 6,5 метр
• Алгаслын тоо – 13
• Алгаслын урт – 18 метр
• Гүүрний нийт өргөн – 7,0 метр
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрин Интернэшнл” ХХК, “Дархан АЗЗА” ТӨХК-тай түншлэлийн гэрээгээр хамтарч угсралтын ажлаа 2011 оны 8 сард эхлэн 2013 оны 11 сард гүйцэтгэж дуусгасан. Уг ажлыг гүйцэтгэхийн тулд 2,3 км газарт өндөр хүчдэлийн түр цахилгаан шугамыг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр барьж ашигласан юм.
Түншээр оролцсон “Дархан АЗЗА” ТӨХК нь уг гүүрний 2 талын замын шороон далангийн ажлыг хариуцан гүйцэтгэсэн. Гүүр барих ажлын явцад материал, техникийн чанарын туршилт, шинжилгээ, геодизийн хэмжилтүүдийг байнга хийлгэж ажилласан.
Энэ гүүр ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн баруун талын сумд болон Булган аймгийн зүүн хойд талын сумдаас өвс тэжээл, будаа тариа, төмс, хүнсний ногоог Дархан хот руу татах, нүүрс, бусад ачаа тээвэрлэх замыг 40-100 км товчлох боломж олгож байгаа юм.
![]() | ![]() | ![]() |
---|---|---|
![]() | ![]() |
bottom of page